9/27/2009

9/20/2009

5 жилийн ой

5 жилийн ойгоор ирээгүй хүмүүст зориуллаа.crys

Sonirxoltoi zuragnuud



zugaatai uulzalt, aylaluud



hi all

9/16/2009

Надад бас ийм зураг байна. Зааланд хамгийн олон хүн ирсэн тохиолдол байх шүү :) ГБД

Аагий юу хийгээд байна аа! Сураггүй хүн байх юм!

Надад нэг хөгжилтэй, дурсгалтай зурагнууд байна!




Дугуйн аялал 2007


Сайн байцгаана уу. Ангийн андууд минь. Та нартаа ажлын амжилт хүсэхийн ялдамд блог үүсгэсэн Умбаждаа баярласанаа илэрхийлье. Блог их таалагдсан, надад ч бас ийм нэг зураг байгааг та нартаа харуулъя.

9/15/2009

Бичлэг-Хөвсгөл

Электрон компьютер ба Моорийн хууль

Электрон компьютер ба Моорийн хууль
И.ЦЭРЭН-ОНОЛТ (2007-11-19)

Өнгөрсөн зууны шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн оргил нь электрон гэх тодотголтой энгийнээс эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэйг хүртэлх бодит болон барьж үл болох техник хэрэгслүүд бий болон хүн төрөлхтний амьдрал, хэвшилд гүн гүнзгий нэвтрэн өөрчилсөн явдал билээ.

Электрон багаж хэрэгслийн нэгэн сувд нь электрон компьютер буюу цахим тооцоологч бөгөөд маш богино хугацаанд асар хурдтай хөгжиж байна. 1945 онд Унгар гаралтай Америк эрдэмтэн Жон Вон Неуманны (John von Neumann) бүтээсэн электрон компьютерийн загвар нь Английн Математикч А.Турингийн (Alan Turing) 1935-1936 оны үед боловсруулсан тооцоолох машины математик загвар дээр суурилжээ.

Компьютер өнөөдөр хаа сайгүй тархан сансарт ч, дэлхийд ч хэрэглэгдэж, эмнэлэгт оношлогч, дэлгүүрт кассчин, онгоцонд жолооч, дуучин, хөгжимчин, зураач, зураглаач, шатарчин болж, мэдэхгүй зүйлгүй мэдээллийг хадгална, санана, тооцно, асуухад хариулна, харуулна гээд төсөөлж барамгүй ид шидийг үзүүлнэ. Электрон компьютер ба түүний сүлжээн дээр суурилсан Э-шуудан, Э-дэлгүүр, Э-засаглал, Э-сургалт, Э-спорт, ... гэх мэт энгийн хэрэглээнээс эхлээд хүний генийг ч тайлбарлан унших, засаж залруулах нарийн чимхлүүр ажлыг компьютерийн тусламжтайгаар л гүйцэтгэх тул өнөөгийн хүн төрөлхтний амьдралыг электрон компьютергүйгээр төсөөлшгүй юм.

Компьютерийн хөгжил нь хэмжээний хувьд жижгээс бичил рүү, хурдны хувьд цахимаас гялс руу, хүчин чадлын хувьд хэмжээлшгүй их болон хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ аливаад хүрч болох дээд хязгаар байдгийн адил компьютерийг ч хөгжлийн дээд хязгаар нь хүлээж байдаг төдийгүй тийм ч алс хол биш ажээ.

Компьютерийн техникийн хөгжлийн хурд нь Моорийн хуулиар хэмжигдсээр ирсэн ба хэмжээний жижигрэлт, хурдны өсөлт гэсэн хоёр л хүчин зүйлээс голлон хамаардаг. Компьютер үйлдвэрлэгч IBM компанийг үндэслэгчдийн нэг Гордон Моор (Gordon Moore) 1965 онд “Электроникс” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ компьютерийн нэгж чипэн дээрх транзисторын тоо 18-24 сар тутам хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн алдарт таамаглалаа дэвшүүлжээ.

Энэ нь Моорийн хууль гэгдэх болсон ба түүний тооцоолж байсан ёсоор сүүлийн 40 гаруй жилийн турш компьютер хэмжээний хувьд багассаар, тооцоолох хүчин чадлын хувьд нэмэгдсээр, үнийн хувьд ч хямдарсаар ирсэн байна. 1970 онд нэг чип 1000 транзистор агуулж байсан бол 2005 он гэхэд 1,000,000,000 (тэрбум) болтол нэмэгджээ, зурган дээр харна уу. Эндээс нэг транзисторын хэмжээ хэрхэн жижгэрснийг төсөөлж болно.

Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометер (1 нанометер нь 1 метрийг 1 тэрбум буюу 1,000,000,000-д хуваасантай тэнцүү) хүртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгүй болох буюу компьютерийн хөгжил зогсоно гэсэн үг юм.

Компьютерийн техникийн хөгжлийг хязгаарлагч физикийн саад нь транзистор үйлдвэрлэхэд ашиглагдаж буй материал, түүнийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж буюу атомд хүрэх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг транзистор 10-аас цөөн атомоос бүрдэх үед транзистор дайран өнгөрөх электроны урсгалыг хянах чадамжгүй болно.

Хүн төрөлхтөн компьютерийн хөгжлийг хязгаарлах физикийн хуулийг шинжлэн ухаарч буй тул хязгааргүй оюун ухаандаа тулгуурлан мухардалд орохгүй байх буюу компьютерийн техникийн хөгжлийг зогсоохгүй байх арга замыг идэвхтэй бөгөөд амжилттайгаар эрэлхийлсээр байна. Компьютерийн дараагийн үеийн ямар байх боломжтой вэ?

Үргэлжлэл бий.

Инээцгээе :)


Erdenezuu

Sukhbaatar kholog ongots

9/10/2009

Сак аялал

Юуны өмнө санаандаа бууж байгаагаа анх удаа бичиж байгаа учраас бичсэн текст маань таг түг гээд уншихад эвгүй байж магадгүй. Гэхдээ бүгдээрээ хоорондоо блогоо ашиглаад ингэж бичиж сурвал илүү өөрийгөө хөгжүүлж магадгүй байх гэж бодлоо. Ингээд таг түгээ эхэлье :)

Монголынхоо байгалд аялах сайхаан. 2007 онд Гбд, Туяа, Би, Явуун гээд нийлээд хөдөө явснаа дурсахад одоо сайхан дурсамж үлдсэн байна шүү. Би ахынхаа хайс микрог аваад эхнэр хүүхдээ суулгаад, нэг дүүгээ аваад /машин эвдрэхэд ойр зуурын мэдлэгтэй хүн хэрэгтэй, мөн зуу татахад бас хэрэгтэй гэж бодсоноо нуугаад яахав/, Гбд рүү очоод, Туяаг хүлээж хүлээж хүлээж ажлаас нь аваад Барс зах орлоо. Тэндээсээ ойр зуурын хүнсний зүйл цуглуулж, яаж хоосон байхав, архи, пивоо бас авлаа.
Бид нар нэлээн оройхон УБ-аас гарсан. Замдаа буу халж, хөгжилтэй явсан шүү. Явж байтал харанхуй болж Борнуур өнгөрөөд замын хажууд хоноглолоо. Маргааш нь цааш хөдөлж Дархан орлоо. Дарханд Лхамаатай хальт уулзсан. Шинээ биднийг тосч Дарханаас Эрдэнэт рүү гаргаж өгсөн. Шинээ биднийг дайлсан зургийг орууллаа. Ингээд цааш хөдөлж Эрдэнэт хотын барааг харлаа. Амараа эгчийнд очиж сайхан дайлууллаа. Чинзо яасныг санахгүй байна шүү. :) Эрдэнэтэд нэлээн оройтсон боловч замд гарахаар шийдэж харанхуй болсон хойно Булган явлаа. Шөнө болсон учир Булганы төв өнгөрөөд майхнаа барьж, сайхан амарцгаалаа. Харамсалтай нь сайн унтаж чадсангүй. Учир нь бид майхнаа Булганы наадам хийх гэж байгаа морь уралдааны талбайн голд барьчихсан байж. Тэр өглөө наадам нь эхлэх гэж байсан учир бид нар өглөө эртлэн босож цааш хөдөллөө.

Цаашаагаа Хөвсгөл далай хүртэлхийг нэг нь бичээрэй. Залхуу хүрэв. :)

Надад нэг ийм зураг байна.


2006 оны 3-р сарын 30-нд сургуулийн ойн хүлээн авалт Баянгол ресторанд болоод тэнд авахуулсан зураг байна. Тухайн үед хүн тус бүр 50 мянган төгрөг өгөөд урилга авч байсан санагдана. Гбд, Ууганаа өөр манай ангиас хэн хэн байлаа даа. Ганболд ах хаана байгаа вэ ?

Ангийн багш

Ангийн багшийн хаана явна :) http://www.users.abo.fi/tishdorj/

Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарыг шинэчилэх үү, өөрчилөх үү?


Өнөөгийн буй нөхцөл байдлыг шүүн нурших, ирээдүйн сайн сайханы тухай төсөөлөн дүрслэхээс төвдэн одоо хэрхэн яаж өөрчилөн сайжруулж болох вэ гэдэгт л өөрийн санал бодлоо товчхоон нэмэрлэхийг зорив.
Сүүлийн хоёр арван жилийн турш манай орны боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл нь өмнө оршин тогтнож байсан хөрс суурь, тогтолцоон дээр уламжилсан шинэ агаар, арга барилаар сэлбэгдэж, элдэв шинэлэг зүйл, үйл явцаар баяжуулсан хувьсган шинэчлэх оролдлого бүхий шилжэлтийн үеийг нилээд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийн нүүрэн дээр үджээ.

Одоо манай боловсрол, шинжлэх ухааны салбар нь хувьсган, шинэчилэх шилжилтийн үеэсээ тогтолцоог нь өөрчилөн, хөгжүүлэх эрин үед шилжин орох цаг болжээ. Үүний тулд, юуны түрүүнд Боловсролын болоод шинжлэх ухааны салбарууд нь бүтцийн хувьд харилцан бие биесээ дэмжсэн уялдаа бүхий тогтолцоонд шилжиж, байгууллагууд нь уян хатан, цомхон бүтэц, бүрэлдхүүнтэй төдийгүй өөр хоорондоо давхцалгүй бөгөөд харилцан шүтэлцээ бүхий удирдлагын механизмд суурилан зохион байгуулагдах явдал юм. Ийм зохион байгуулалт нь агуулгын хувьд эн тэргүүнд нийгэм нь иргэн бүртээ чанартай боловсрол олгож, хэрэгцээтэй мэрэгжил эзэмшүүлэн, улмаар хүн бүр ажилын байртай байх гэсэн энгийн нөхцөлийг хялбар байдлаар бүрдүүлэхийн зэрэгцээ, боловсрол, шинжлэх ухааны салбар нь нийгмийн хөгжилийг тэжээн тэтгэгч, үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалтыг тэргүүний технологи, инновацийн дэвшилээр баяжуулан хөгжүүлэгч, улс орондоо чадварлаг мэрэгжилтэн, авъяаслаг судлаачдыг бэлтгэдэг, өөрөө хөгжигч тогтолцоонд орох явдал юм.
Европын зарим орны тухайлбал дэлхийд боловсрол, өндөр технологиороо тэргүүлэгч орнуудын нэгд тооцогддог Финлянд орны боловсрол, шинжлэх ухааны салбарын тогтолцоон дээр тулгуурлан өөрийн орны боловсрол, шинжлэх ухааны салбарын
- бүтэц, агуулга, тогтолцоо,
- санхүүжилтийн механизмыг
хэрхэн өөрчилөн зохион байгуулбал хөгжиж болох талаар өөрийн саналаа бичиж байна.
Манай боловсролын салбарын бүтэц нь 1) Сургуулийн өмнөх (СӨБ) болон 2) Ерөнхий боловсролын сургууль (бага, дунд, ахлах) (ЕБС), 3) Мэрэгжил Олгох Сургууль (МОС), 4) Политехникийн дээд сургууль (ПС), 5) Их сургууль (ИС) зэргийг багтаасан байж болох юм.

1. Ерөнхий боловсролийн сургуулийн сургалтын агуулгын өөрчилөлтөд
Ерөнхий боловсролын сургууль нь эрдэм номтой, боловсролтой, ухаалаг сурагчийг төрүүлэхээс илүүтэй нийгмийг бүрдүүлэгч иргэн хүнийг төлөвшүүлэн бойжуулагч байх учиртай. Хүүхэд бүрийг зөв хүмүүжилтэй, сайн боловсролтой, эрүүл бие бялдартай, өөрийн авъяасыг нээн хөгжүүлсэн, бие даасан чөлөөт сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэхийг зорьж гэмээнэ үр дүнд нь нийгмийн нийтлэг соёлжилтын түвшин төдий чинээ ахих билээ. Иймд сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулагад хийх өөрчилөлтөд дараах зүйлсийг тусгах нь зүйтэй юм. Үүнд:
- Сургалтын хөтөлбөр нь шинжлэх ухааны олон төрлийн хичээл багтааж, хичээл бүрийн агуулга нь сурагчидад гүнзгий мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорих бус харин цөөн төрлийн нийгэм, шашин, ёс зүй, байгаль, техник, урлаг соёл, спорт, шинжлэх ухаан танин мэдэхүйн болон танилцах дадлагын хичээлүүдийг голлон багтаах.
- Хичээлийн агуулга нь сурагчидад аль болох бодитоор үзэж, өөр хоорондоо шүүн хэлэлцэх, сэтгэн бодох, амьдрал дээр хэрэглэх, бие даан гүйцэтгэх боломжуудыг түлхүү олгож байх.
- Хичээлийн бус цагаар олон төрлийн урлаг, спортын, танин мэдэхүйн арга хэмжээнүүд, сургалт, дугуйлан, секцүүд сургууль болон бусад мэргэжлийн байгууллага, клубууд дээр түшиглэн зохион байгуулагддаг байх. Тэдгээрт хүүхдүүд эцэг эхтэйгээ зөвлөсний үндсэн дээр өөрсдийн сонирхсон чиглэлүүдээрээ чөлөөтэй хамрагдах боломжийг нээж өгөх зэрэг байж болох юм.
Үүгээр танхимийн ачаалал багасахаас гадна хүүхэд багачууд амьдралаас суралцах, өсвөр наснаасаа нийгэмийн харилцаанд зөв зорилготойгоор оролцож, өөрийгөө нээн хөгжүүлэх, сорих, бие дааж сурах гэх мэт хүмүүжлийг олж авахын эхлэл болох сайн талтай билээ.

2. Мэргэжлийн боловсролын бүтэц, агуулгын өөрчилөлтөд
Манай улсын дээд боловсрол олгож буй үйл явц өнөөгийн нөхцөлд төдийлөн оновчтой бус байгааг хаа хаанаа ярьж байна. Тэгвэл дээд мэргэжлийн боловсрол олгож байгаа бүтцийг зарим байдлаар дахин зохион байгуулж болох юм. Үүнд:
• Техникийн Мэргэжил Олгох Сургууль (МОС). Энд Ерөнхий боловсролын 8-р анги эсвэл 10-р анги төгсөгч элсэн суралцаж болно. ЕБС болон МОС төгсөгч шууд үйлдвэрлэлд ажиллаж болно.
• Их дээд сургуулиуд нь Политехникийн ба Шинжлэх ухааны судалгааны гэсэн хоёр үндсэн чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг байх.
Политехникийн дээд сургууль нь инженер, техникийн чиглэлийн мэрэгжилтнүүдийг бэлтгэх ба ЕБС-ийн 10-р анги болон МОС төгсөгчийг элсүүлнэ. Суралцагчид 3.5-4 жил суралцаж бакалаврын зэрэг авах ба цаашид 1-1.5 жил магистрантурт суралцах эсвэл шууд үйлдвэрлэлд ажиллаж болно. Магистрын дипломын ажил нь үйлдвэрлэл, хэрэглээний чиглэл бүхий байх ба ихэвчлэн үйлдвэр, компануудтай хамтран гүйцэтгэнэ. Политехникийн сургуульд үйлдвэр, компануудын захиалгаар мэрэгжилтэн бэлтгэх, мэрэгжилтнүүдийг нь давтан сургах, тэдгээртэй хамтарсан шинжилгээ, судалгаа, туршилтын төслүүд хэрэгжүүлэх зэрэгээр сургалтын болоод материаллаг баазын санхүүжилтээ шийдээд байх боломж өргөнтэй байна.
Их сургууль нь 3-4 жилийн сургалтаар бакалаврийн зэрэг олгох ба цаашид 1.5-2 жил суралцуулж магистрын зэрэг олгоно. Их сургуулийн Магистрын дипломын ажил нь онолын судалгаа, шинжилгээний баримжаатай байна. Суралцагч магистрийн зэрэг хамгаалаад дараагийн шатны эрдмийн зэрэг горилох сургалтуудад элсэн суралцах боломжтой ба энэ нь ихэвчлэн 3-4 жил байна. Их сургуульд онолын болоод технологийн хөгжилийн чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээ явуулах ба үр дүнгүүд нь шууд үйлдвэрлэлд нэвтрэх боломж хомс тул ийм төрлийн судалгаа, шинжилгээний төслүүдийг улсаас санхүүжүүлнэ.

Сургууль хоорондын интеграц бий болгох
Их дээд сургуулиудын чанар хангалтгүй байгаа нь тэнд ажиллаж буй боловсон хүчний чадавхи эсвэл удирдлагын тааруу менежменттэй холбоотой гэхээсээ илүүтэй дээд боловсролын системийн агуулга нилэнхүйдээ нэг ижил ууссан өнгөтэй байгаад оршиж байж болох юм. Их дээд сургуулиудын сургалтын агуулга бие биеэсээ ялгарах онцлог тун бага, төрийн өмчийн олон сургуулиуд ижил төстэй хичээлүүдийг заадаг бол хувийн сургуулиуд нилэнхүйдээ л нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлээр сургалт явуулж байна. Эндээс их дээд сургуулиуд дээр нийтэд нь авч үзвэл тооны хувьд маш олон цагийн хичээлүүд зааж байгаа бөгөөд төдий чинээ олон багш, танхим, бусад төхөөрөмж хэрэгсэлүүд шаардагдаж байгаа боловч төгсөгчид нь хэдхэн төрлийн л мэрэгжилд хамаарагддаг. Иймээс төгсөгч бүрийг мэргэжилийнх нь дагуу ажилын байраар хангах бололцоогүй тул тэд гадаадад ажиллах хүчин болон хувирч байгаа талтай.
Сургуулиудыг нэгтгэн төрөлжүүлэх боломж хомс тул тэдгээрийн хооронд агуулгын давхцалуудыг нь нэгтгэн удирдах хэмнэлтийн механизмыг нэвтрүүлж, харилцан уяалдаатай боловч төрөлжин өрөгжих боломжийг олгохуйц бүтцийг бүрдүүлж болох талаар энд өгүүлье.
Олон өөр сургуулиуд дээр эрхэлж буй ижил төстэй мэрэгжил, хичээлүүдийн мэдээллийг нэгтгэн багтааж өөр өөр сургуулийн оюутнууд харилцан сонгон суралцах боломжийг олгодог сургууль дундын төрөлжсөн Төвүүдийг байгуулах явдалыг энд онцолж байна. Тухайлбал, МУИС, ШУТИС, УБИС-иудын математик, компьютер, мэдээллийн технологийн хичээлүүдийн мэдээллийг нэгтгэж зохицуулалт хийх үүрэгтэй Компьютер, мэдээллийн технологийн төв (КМТТ), үүнтэй төстэйгээр ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн дундын Биотехнологийн төв (БТТ) гэх мэт байж болох юм. Ямар нэг Төвд харъяалагдах аль ч сургуулийн оюутан өөрийн сургалтын хөтөлбөрт хамрагдах аливаа хичээлийг уг Төвд харъяалагдах бусад сургуулиуд дээр сонгон судалж болох ба тус Төв нь оюутныг хичээлд бүртгэх, судалсан кредитүүдийг нь сургууль хооронд шилжүүлэх зэрэг удирдлагын ажилыг гүйцэтгэх үүрэгтэй байх юм. Хялбарчилан тайлбарлавал, ижил агуулга бүхий 30 цагийн А хичээлийг 3 өөр сургууль дээр тус бүр 10 оюутантай бүлгүүдэд 3 өөр багш заадаг гэж үзвэл нийт 90 цаг болох ба сургууль хоорондын төвийг байгуулсанаар уг хичээлийг 30 оюутан хамтдаа аль нэг сургууль дээрээ хамгийн сайн багшийг сонгон заалгах боломжтой болох бөгөөд нийт 30 цагийн хичээл байна. Эндээс зардлын хувьд наад зах нь 3 дахин хэмнэлт, чанарын хувьд ч ямар ахиц гарч болохыг төсөөлж болно. Ийм маягийн сургууль хоорондын интеграц хийх менежмент бий болсоноор сургуулиуд нь тэдгээрийн үндсэн үүрэг болох сургалт явуулах түвшиндээ өөрийн оюутанууд төдийгүй бусад сургуулиас оюутан татахуйц чанарыг бий болгох эрүүл өрсөлдөөнд орох, мэрэгжилийн тодорхой чиглэлүүдээр төрөлжин хөгжих, мөн улсын хэмжээнд багш, оюутны тоон зохистой харьцаа үүсэх, санхүүгийн болон материаллаг зүйлсийн ихээхэн хэмнэлт гарах зэрэг бодит хөгжил дагуулах дэвшилтэт өөрчлөлтүүд гарах юм. Сургууль хоорондын интеграцийн өөрчилөлтөөр дээд боловсролын салбар нь цомхон бөгөөд уян хатан бүтэцтэй болж, улмаар хэрэгцээтэй байгаа олон мэрэгжилүүдийг шинээр нээх боломж бүрдэх, эсвэл илүү гарсан багш, ажилчид бусад шатны сургуулиудад болон өөр салбарт шилжин ажиллах, өөрийн бизнесээ эрхлэх зэрэгээр нийгэмд өнөөгийн байгаа боловсрол, мэдлэгтэй боловсон хүчиний нөөц дээр тулгуурласан дахин хуваарьлалт цус сэлбэлт хийгдэж болох юм. Үүгээр эдийн засагт бодит баялгийг бүтээгч хүчин нэмэгдэх, сургуулиудад боловсон хүчиний болоод санхүүгийн хэмнэлт үүсэх, материаллаг нөөцөө ашиглан үйл ажиллагаагаа өргөтгөх зэрэг олон боломжууд нээгдэх талтай. Иймэрхүү загвар нь Европын орнуудад элбэг байдаг ба сургууль хоорондын төдийгүй улс хоорондын оюутан солилцооны ERASMUS зэрэг хөтөлбөрүүд байх ба оюутанууд өөр орны сургууль дээр очиж 1-2 семестр хичээллээд, судалсан хичээлүүдийнхээ кредитийг өөрийн сургуульдаа шилжүүлэн авах боломжтой байдаг. Манайд ч сургууль дундын Төвүүд бий болсоноор тодорхой мэргэжилийн хичээлүүдийг англи болон бусад хэлээр явуулах чадамж бүрдэх ба гаднаас оюутан сургах, оюутнуудаа гадагш явуулж сургах зэрэг оюутан солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нээх бололцоотой болох юм.
Тэмдэглэн хэлэхэд, улсын төсвийн болоод гадаад, дотоодын янз бүрийн төслийн санхүүжилтийг боловсролын салбарын байгууллагуудын ширээ, сандалыг шинэчлэх, хичээл сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахад зориулахаас илүүтэйгээр энэхүү салбарт бүтцийн ул суурьтай, судалгаатай өөрчилөлтийг доривтой хийж, боловсролын салбараа олон улсын жишгээр өөрөө хөгжидөг тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй мэт санагдаж байгаа билээ.

3. Шинжлэх ухаан, технологийн салбарт хийх өөрчилөлтөд
Боловсролын салбарын нэгэн адил манай улсын шинжлэх ухааны салбар нь цомхон бөгөөд оновчтой бүтэцтэй, эн тэргүүнд хөгжүүлэх шинжлэх ухааны чиглэлүүдийн стратегээ зөв тодорхойлон, түүнийгээ дэмжих удирдлага, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх шаардлагатай билээ.
Шинжлэх ухааны салбарын бүтэц, хөгжлийн тухай ярихдаа дээд боловсрол, шинжлэх ухаан хоёр нь нэг зоосны хоёр тал мэт үргэлж хамт оршин байж, бие биеэ дэмжин хөгжидөг жамтайг сайн ухаарваас зохилтой юм. Эрдэм шинжилгээний төслүүд нь онолын болон хэрэглээний гэсэн баримжаатай байх тул хэрэгжүүлэх арга, технологи, орчин, шаардлага нь мөн харилцан адилгүй төдийгүй санхүүжүүлэх механизм нь ч өөр өөр байж болох талтай. Тухайлбал инженер, үйлдвэрлэл, техник, технологийн судалгааны төслүүд нь санхүүжилтээ захиалагч байгууллага буюу компануудаас бүрдүүлэх боломж илүү байдаг бол нөгөө талд онолын баримжаатай судалгаа шинжилгээг улсаас санхүүжүүлэх шаардлагатай байдаг.
Шинжлэх ухааны салбарт өөрчилөлт хийх аваас хоёр зүйл дээр илүү анхаарал хандуулах нь зүйтэй мэт. Нэгд, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг их сургуулиуд дээр төвлөрүүлэн гүйцэтгэдэг болох. Хоёрт, Судалгаа шинжилгээний төслүүдийг шалгаруулан санхүүжүүлэх системийг өөрчилөн зохион байгуулах. Үүний тулд их, дээд сургуулийн тэнхимүүд дээр эрдэм шинжилгээний төв, лабораторуудыг нарийн чиглэлүүдээр төрөлжүүлэн олноор нь байгуулж багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаач (магистр, докторант, докторын дараах судлаач) оюутнууд дор хаяж аль нэгэн лаборатор, төвд харъяалагдан эрдэм шинжилгээний төслүүд дээр ажилладаг байх. Мэдээж хэрэг салбар сургууль, тэнхим, төв, лабораторын ажил үүргийн хуваарь даган өөрчилөгдөх шаардлагатай ба энэ тухай энд тайлбарлахыг зориогүй болно.
Улс орны хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны эн тэргүүнд хөгжүүлэх чиглэл стратегийг боловсруулж тодорхойлдог, эрдэм шинжилгээний төслүүдийг бодлогодоо нийцүүлэн сонгон шалгаруулж санхүүжүүлэх бүтэц механизм, мөн багш, судлаач, оюутнууд хичээл заах, заалгахаас гадна эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээсээ бас санхүүждэг байх зэрэг тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн байдаг талаар дараа дэлгэрэнгүй өгүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл төрөөс оюутны сургалтын болоод шинжлэх ухааны судалгааны төслүүдийг санхүүжүүлэх тогтолцоог хэрхэн зохион байгуулах, даялангуяа шинжлэх ухааны академийн үүрэг ролийг эрс өөрчилөн өргөтгөх боломж, хувилбаруудын тухай өгүүлэхийг хүсэж байгаа болно.
Түүнээс гадна хөгжингүй орнуудад боловсрол, шинжлэх ухаан, технологи, инноваци, үйлдвэрлэлийг хэрхэн уяалдуулан хөгжүүлж буй бүтэц, тогтолцооны талаар ч . . .

Үргэлжлэл бий

5

5 jiliin oi