12/30/2009

Баярын мэнд !!!

Нас нэмж ухаан тэлсэн. Цас орж өнгө чимсэн 2010 ондоо. Одтой хийморьтой. Оргилсон их бүтээлтэй. Эрүүл энх. Инээд хөөрөөр цалгисан. Сэтгэл хангалуун. Итгэл дүүрэн. Хайр тань дундрахгүй. Аз тань дутахгүй байж. Хүний орчлонгийн сор болж. Мөрөөдсөн бүхнээ биелүүлэх болтугай. Эрхэм та шинэ ондоо аз жаргалтай, эрч хүчтэй, оргилуун хүсэлтэй, алхан орж хайртдаа зүрхээ, найздаа сэтгэлээ, аав ээждээ асралаа, ах дүүсдээ энэрлээ, хамт олондоо хүчээ, улс орондоо ухаанаа зориулахыг хүсье. Баярын мэнд.

12/22/2009

Жаргалант уулзалт

Жаргалантын аманд салхинд гарав:

12/21/2009

10 жилийн уулзалтын тухай

Ангийн анд нартаа удахгүй болохгүй болох шинэ оны баярын мэндийг дэвшүүлье!

Хөөр баясал, дуулиант дурдатгал дүүрэн, оюутан насаа эрдмийн гэрэлт ордон болсон сургуулийн танхимдаа үлдээн амьдралын их харгуйг замнан одоцгоосон 2000 оны дурсгалт хавар бидний сэтгэл зүрхэнд гэрэлтсээр 10 жилийг ардаа орхиж байна. Саяхан л 5 жилийн уулзалтаа дурсамж дүүрэн хийцгээж байсан бол 5 жил гялс өнгөрчээ.

Хааяа хааяахан энд тэнд бар саванд 2, 3-аараа уулздагийг эс тооцвол бүгд нийлсэнгүй удлаа шүү.

МУБИС, хичээлийн байр, лаборатор, Чойжоо, Онолт, Цэдвээ багш, Цэрэндулам эгч, Цомоо эгч.... нартайгаа хамт 4 намраа угтан, 4 хавраа үдсэн.

Тэр л мартагдашгүй хавар /1-р курсын хавар/ нэг ангийн бид нар ГБД-ийн зусланд очин догдолцгоож, угтах маргаашдаа яаран үүрнээсээ холдон одох шувууд шиг өдлөх ухааны жигүүр дэлгэн нисцгээсэн маань нүдэнд илхэн санаанд тодхон байвч даруй 14 жил өнгөрчээ.

Манай төгсөлтийнхэн бид эрээнтэй бараантай амьдралын далайд өөр өөрийн хувь заяа, төөрөг тавилангаар амьдрал жаргалаа дархлан ажил албандаа зүтгэцгээж, нэр бүтэн-зам саруул сайн сайхан явцгааж байна. Гэхдээ сураг байхгүй хэдэн хүнийг эс тооцвол шүү.

Энэ бүх үйлс бүтээл, дурсамж түүхийн эздийн нэг-ангийн эрхэм найз та нартаа 10 жилийн ойн уулзалтынхаа зар, урилга, хөтөлбөрийг бэлтгэж, Та бүхнийг санааг тусгахаар энэхүү захидлыг илгээж байна.

Энэхүү урилгыг нэгэн сэтгэлээр баяртай хүлээн авч, яаран догдолсоор ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Бидний уулзалт цугларалтад хэн нэгний маань орон зай онгойж харагдах ёсгүй. Учир нь төгсөлтийн цугларалт бүрэн бүтэн байх нь нэгэн насны андын зохиолтой бидэнд хуруу дарам цөөхөн олдож байгаа уулзалдан золгох завшаан билээ. Анд найз бидний дурсамжийг сэргээн, амьдралын их харгуйд дахин нэг хөгжөөнт дурсамж үлдээх энэ уулзалтанд ирэх хэн нэгэнд маань түр зуурын болон хөдлөнгийн ямар нэгэн шалтаг гарахгүй гэдэгт Би итгэж байна.

Нэг төгсөлтийнхний, нэг ангийнхны халуун сэтгэл бие биесээ даллан дуудаж, хамтын санаачлага оролцоогоор болзоот уулзалтаа бүрэн цогцлоож гэмээ нь хөгжилдэн амрах “төгсөлтийн нөхдийн ажил” маань биелэн бүтэх болно.

Тэгээд ч хэн нэгэн маань ирэхгүй байх аваас 10 жилийн дараах болзоот уулзалт маань хөг дутуу хөгжим лугаа болох бус уу.


Нэгэнт иймийн учир ангийнхаа нөхдийг санагалзан оюутан ахуй сэтгэлээ дэлгээд, хөгтэй дурсамжуудаа “өвөртлөөд” хол ойрын бүгдээрээ тал талаасаа амжиж цуглаад учран золгоцгоох тэр өлзийт өдрийг тэсэн ядан хүлээцгээе.

Миний саналаар :

Болзоот өдөр: 2010.06.18-20-ны өдрүүд буюу 3 өдөр 2 шөнийн хугацаатайгаар эх орныхоо байгалийн үзэсгэлэнд амарч тухлан, хөгжилдөх саналтай байна. Мэдээж хэрэг "Архиа бага ууж, айргаа тааваар уух" нь дамжиггүй. Алсад суугаа Онолт багш, Давка, Өлзий нар ч гэсэн сэтгэл хамтдаа байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэн саналаа харамгүй бичээрэй.

Үүнийг бичих гэж хамаг цагаа зориулсан шүү. Үг эвлүүлнэ гэдэг хэцүү бэрх даваа юм байна. Гэхдээ сэтгэл байвал ... :)

Ангийн Андуудаа Хүндэтгэсэн Умбажа

12/10/2009

Баяр хүргэе !!!

“Vйлдвэрлэл ба залуучууд” эрдэм шинжилгээ, онол практикийн III бага хуралд Чинзо оролцож Тэргүүн байр эзэлсэнд байр хүргэе. Тэрээр “Vнэмлэхvй шилдэг бvтээл”-д “Автомашины байрлал тодорхойлох, хянах систем ” сэдэвт илтгэлээр шалгарч нэг сая тєгрєгийн шагнал хүртсэн байна. Ойрдоо нэг Чинзогийн буянаар уулзах юм шиг байнаа :) :) :) Харин хэзээ уулзах бол ???

Умбажа...

12/03/2009

boldoo78 (12/3/2009 5:41:16 PM):

Өөртөө итгэлтэй үзмэрч зурхайч нарийг өндөр цалинтай ажилд авна. Хэзээ хаана хэдэн цагт ирэхээ мэдэцгээж байгаа биз дээ. 

11/30/2009

badamgarav orgilbayar (11/30/2009 7:24:43 PM):

Арабын нэгэн суут ухаантан хэлэхдээ: للأعيان وعدد أعبحت الشعببانية يتم ماعية و تعيينهمللأعياننواب حسب الدستور المعدل عام أصبحت إسبانيا دولة قانون إجتماعية و ديمقراطية تحت نظام ملكي برلماني. الملك من مجلس الأعيان و ينتخب الباقون من الشعب قبل البرلمان اعتماداً على نتائج الانتخابات النيابية. أهم الأحزاب الإس أصمقسم الى مجلسين واحد للأع гэжээ. Бас л үнэн хэлсэн байна шүү

11/26/2009

Монгол Улсын тусгаар тогтнолын баярын мэнд !

Ангийнхандаа баярын мэнд !!! Алсад суугаа Даваа, Өлзий нартаа бас баярын мэнд шүү

11/22/2009

Жамухын өчил /Д.Намсрай/-УНШААРАЙ.


Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн.
- Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэн явтугай чи хэглээн өршөөлийг үзүүлэв. Гэвч нас сүүдэр ид дундаа төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь,:
- Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх бизээ анд минь. Чамд зай тавьж өгье.
Yндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Yйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун.
Тэнгэрт хос наран мандвал газар ган болж гал шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлэгдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух ...
Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг гийгүүлэх сар бас нэгэн байг! Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг!...
Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан хоёр их баатар хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргеөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивж өгье хаан анд минь! Чиний нэр уудам аугаа болог. Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист миний алдар хожид үзэгдээгүйгээр дуурсах болно.
Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь! Чи намайг өршөө! .. Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдеө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлэгдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын төлөе миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй.
Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн!
Бас их төр эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар, урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өэлүн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун! Yтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг! гэвэй,
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.
Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүпж цус гаргалгүй үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгы нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг түмэн үе санатугай! Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.
Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.
... Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүрэх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүлчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
1995 он

10/31/2009

Үзээрэй, зугаатай шүү

Бид нислэгийн удирдагч

Tэтгэлэгт хөтөлбөрүүд - гэнэээ

yahoo email-r neg iim mail irehiin. ta nart hereg bolj magadgui manaihaan. group-iin email bas sendlsen bgaa.

Их, Дээд Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөр Зарлагдлаа Image
СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
Интернэт дэх электрон өргөдлийн маягт: https://oas.soros.org/oas/
Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй нийгэм хүрээлэнгийн их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийг олон нийтэд зарлан хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Зүүн болон Төв Европын улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсад нь АНУ-д сурч байх хугацаандаа 25 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй бөгөөд хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж сургуулиа төгсгөн нийгмийн ажлын холбогдолтой төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 47 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.

# More Info ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Image

/www.ceu.hu/

Төв Европын их сургуульд (СEU) 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр Магистр, Докторын зэргээр суралцахыг урьж байна.

Төв Европын Их Сургууль нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр болон докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

# More Info БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА http://www.aubg.bg

1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр нийт 4,000,000 ам долларын тэтгэлгийг олон улсын болон Болгар оюутнуудад олгон дөрвөн жилийн хугацаанд сургадаг. Түүнчлэн Монголоос нэг оюутныг Соросын сангийн бүтэн тэтгэлгээр суралцуулдаг.

Суралцах үндсэн мэргэжил:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа

Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг:

Соросын сангаас сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэргийг санхүүжүүлнэ. Түүнчлэн БАИС нь бусад шалгарсан оюутанд сургалтын төлбөрийн зарим хэсэг, хоол, байрны тэтгэлэг олгодог.
# More Info

Холбоо барих


Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
МКМ 24-р байр, 1-р давхар

/Худалдаа Үйлдвэрийн сургуулийн хойно 12 давхар барилга/
Улаанбаатар-210648
Монгол улс

Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941

Цахим шуудан: info@earcmn.og
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БЗМТ-н байршил харах


Орчин үеийн сурталчилгааны шинэ боломж МэйлМаркетинг ашиглан өөрийн үйлчилгээ, мэдээллийг олон мянган интернэт хэрэглэгчдэд хүргэхийг хүсвэл tbatbaatar@yahoo.com хаягаар хандана уу

10/27/2009

Азийн ХөгжлийнБанк-Сиднейд суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр-Бүртгэлийн сүүлийн хугацаа 2009/11/30

Азийн хөгжлийн банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оны 4-р сард Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Уг хөтөлбөрийн зорилго нь Банкны хөгжингүй гишүүн орны иргэдийг өөрсдийн улс орны хөгжилд эдийн засгийн болон нийгмийн хувь нэмрийг оруулуулахаар чанартай postgraduate сургалтын боломжийг олгоход оршдог.
Хэн оролцох эрхтэй вэ?
Тус банкны гишүүн орнуудын иргэд. (Дор орнуудыг жагсаасан байгаа) байх бөгөөд тэд хамгийн багадаа мэргэжлээрээ 2 жил ажилласан, Сиднейн их сургуулийн доорхи хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс байх юм.

Master of Economics / Эдийн засгийн магистр
Master of Commerce / Худалдааны магистр
Master of International Business / Олон улсын бизнесийн магистр
Master of Transport Management / Тээвэр удирдлагын магистр
Master of International Public Health / Олон улсын олон нийтийн эрүүл мэндийн магистр
Master of Engineering / Инженерийн магистр
Анхааруулга, өөрийн төрсөн улсаас өөр улс оронд амьдарч, ажиллаж буй хүмүүс энд хамрагдахгүй болно. Мөн энэ хөтөлбөрт 2-с илүү удаа хамрагдах боломжгүй учраас 2 хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй.

Бүртгэлийн сүүлийн хугацаа:
Бүртгэл 2009 оны 11 сарын 30-нд дуусах бөгөөд хичээл 2010 оны 7-р сард эхэлнэ.

Тэтгэлгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон элсэлтийн мэдүүлгийг доор дарж үзнэ үү:

Further Scholarship Information and Application

Дэлгэрэнгүйг энд-ээс хараарай

10/14/2009

Баярлалаа

Шинэ хүнтэй болсонд баяр хүргэсэн Бодио, Давка, ГБД, Явуун,Аагий,Оргил, Чинзо, Аса, Бооёо нартаа баярлалаа. Одоо эхнэр, хүүхдийн бие сайн. Ангийн андуудын буянаар үрээр баян болох байх аа :)

Жич: Бодио, Аса нарт: Өчигдөр Аагийгийн ажил дээр очиж шатар нүүв. Хандыг нь хага дарлаа. :) Ямар хүнд байдалд орсноо Аагий хэлэх байх. Бэлтгэлээ сайн хийцгээнэ шүү :)

10/10/2009

Second Valtz

Stand By Me goyo video bsan shu'u. oruulsan hu'nd ni tnx shu'u
Tegeed setgel hodolsondoo bas negiig oruulchii gej bodloo. Taalagdah esehiig medeq

DAVka,



My heart will go on

10/09/2009

Сонсоорой

Зүгээр л гайхамшигтай :-)

http://www.youtube.com/watch?v=Us-TVg40ExM

10/08/2009

Мөнгөний ваар


Миний санахын энэ хуучин ваар эцэг эхийн минь унтлагын өрөөний хувцасны шүүгээний дэргэд байж байдаг сан. Аав маань орой унтахаасаа өмнө халаасаа суллаж бутархай мөнгөнүүдээ тийш нь шиддэг.

Жаахан хүү байхад аав минь вааран савруугаа бутархай мөнгөө хийх тэр жингэсэнсэн дуу нь надад үргэж таатай сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Вааран сав бараг хоосон шахам байхад шидсэн мөнгөнүүд нь маш сайхан жингэнэсэн дуу гарган унадаг. Ваарыг дүүрэх үед энэ дуу нь нэлээд багасаж пүдхийсэн бүгтхэн дуу гарна.

Би ваарныхаа өмнө суугаад ширтэж байхад цонхоор туссан нарны туяанд зэс, мөнгөн зооснууд гялалзан байх нь далайн дээрэмчний эрднэсийн сан шиг харагдаж би алмайран ширтдэг байлаа. Өнөөх ваар дүүрэх үед банк явахаасаа өмнө гал тогооны өрөөний ширээн дээр зооснуудаа асган ялгаж багцална. Зооснуудаа банкинд хийх нь үнэхээрийн том ажил. Жижиг цаасан хайрцаганд зооснуудаа нямбайлан өрнө. Мөнгөтэй цаасан хайрцагаа аав бид хоёр дундаа тавиад түүний хуучин машинаар банкруу явцгаана. Банкруу явах бүрдээ аав минь надруу итгэл дүүрэн харж “Эдгээр зооснууд чамайг энэ жижигхэн тосгоноос явахад чинь туслана аа. Чи минь надаас илүү дээр амьдрах ёстой. Энэ жижиг тосгонд чи хэзээ ч үлдэж болохгүй” гэж хэлдэг сэн. Цаасан хайрцагтай зооснуудаа мөнгө хүлээн авагчид өгөхөөр цонхон доогуур нь шургуулах бүрдээ тэрээр “Энэ зооснуудыг хүүгийн минь коллежийн зардал болох хадгаламжид хийнэ. Хүү минь энэ жижиг тосгонд хэзээ ч надтай адил бүх насаа элээхгүй” хэмээн их л бахархалтайгаар өгүүлнэ. Мөнгөө тушаачихаад түүнийгээ тэмдэглэж дэлгүүрээс заавал мөхөөлдөс худалдан авна. Би үргэлж шокаладтайг харин аав маань дандаа ванилатай сонгодог. Худалдагч хариулт мөнгө өгөхөд аав маань алган дахь зооснуудаа надад харуулаад “Гэртээ хариад бид дахиад л ваараа дүүргэж эхэлнэ дээ” гэж хэлдэг. Гэртээ буцаж очоод хамгийн эхний зоосыг заавал надаар хийлгүүлнэ. Богинохон хугацаанд жингэсэн дуу гаран зоос минь вааранд унахад бид хоёр бие биерүүгээ инээмсэглэн харна. “Чи пэнни*, никэль*, дайм*, куартэрээр* л коллэждоо сурах болно доо. Чи коллежид заавал орно оо. Би ч түүнийг чинь харах болно” гэж надад хэлдэг сэн. Он жилүүд өнгөрсөөр би коллежээ төгсч өөр хотод ажилд орсон. Нэг удаа эцэг эх дээрээ зочилж тэдний унтлагын өрөөн дэх утасыг ашиглахаар орохдоо би өнөөх ваар тэнд байхгүй анзаарлаа. Ваар маань өөрийн үүргээ гүйцэтгэсэн болохоор тэнд байхаа больсон нь тэр байлаа. Хоолойд минь нэг юм тээглэх шиг болж өнөөх ваар байсан газрыг ширтэн хэсэг зогслоо. Аав минь маш цөөн үгтэй. Тэрээр хэцээ ч зорилго чиглэл, хичээл зүтгэл болон итгэл найдвар зэргийн тухай надад сургаал хэлж байсангүй. Харин энэ ваар надад энэ бүхнийг ямар ч мэргэн сургаал үгнээс илүүтэйгээр ойлгуулсан юм. Эхнэр Сьюзантайгаа суухдаа би бяцхан хүүгийн амьдралд өнөөх ваар ямар чухал үүрэг гүйцэтгэснийг түүнд ярьсан юм. Аав минь надад хэр их хайртай байсан нь миний сэтгэлд хоногшин үлдсэн. Гэрт маань ямар ч хэцүү үе байсан ч аав минь зооснуудаа үргэлж вааранд хийнэ. Зун болж аав маань үйлвэрээсэээ халагдан ээж маань долоо хоногт хэд хэдэн удаа хатаасан буурцаг төдийхөнөөр хоол хийж байсан тэр мөчид хүртэл ганц ч зоос ваарнаасаа авч байсангүй. Ширээний эсрэг талд суусан аав маань буурцгаа амтлахаар дээр нь кетчуп түрхэж байхдаа тэрээр ердийнхөөсөө нэлээд шийдэмгийгээр надруу харж “Коллежоо төгсөөд хэрэв чи өөрөө хүсээгүй л бол хэцээ ч буурцаг дахин идэх шаардлага гарахгүй хүү минь” гэж хэлэхдээ нүд нь гялалзаж байлаа.

Бидний охин Жессикаг төрснөөс хойших анхны шинэ жилээр бид баярын амралтаа манай эцэг эхтэй хамт өнгөрүүлсэн юм. Оройн хоолоо идсэний дараа эцэг эх маань буйдэн дээр суугаад анхны ачаа өхөөрдөн тэвэрч байлаа. Жессикаг уйлагнаж эхлэхэд эхнэр маань охиныг аавын гараас авангаа “Түүнийг хуурайлах хэрэгтэй болсон байх аа” гээд охиноо тэвэрсээр унтлагын өрөөлүү явлаа. Унтлагын өрөөнөөс Сьюзаныг буцаж ирэхэд ямар нэгэн онцгой зүйл болсон нь түүний нүднээс илэрхий байлаа. Эхнэр маань Жессикаг аавд буцааж өгөөд гараас минь хөтлөн унтлагын өрөөг чиглэлээ. “Хараач ” гэж тэр аяархан хэлээд нүдээрээ хувцасны шүүгээний дэргэдэх өнөөх ваар байсан газрлуу заалаа. Гайхалтай нь өнөөх ваар тэр л байрандаа ёроолдоо нэлээд хэдэн зоостой харагдлаа. Би ваарлуу алхаж очоод халаасаа тэмтэрч атга дүүрэн зоос гаргаж ирээд сэтгэл ихээр хөдлөн байж зооснуудаа ваарандаа хийлээ. Намайг эргэж хараад аав минь Жессикаг тэвэрсээр өрөөнд сэмээрхэн орж ирсэн байгааг анзаарлаа. Бидний харц тулгарах тэр мөчид миний мэдэрч байгаа шиг тийм гайхамшигт мэдрэмжийг тэр ч гэсэн мэдэрч байгаа гэдэгийг нь би мэдэж байлаа. Бидний хэн ч юу ч хэлээгүй бөгөөд энэ миний сэтгэлийг бүхнээс илүү хөдөлгөсөн юм.
Өөрийн хүч чадлыг хэзээ ч бүү дутуу үнэлэж бай. Жижигхээн зүйлээр бид хүний амьдралын сайн, муу алинаар нь өөрчилж чадна. Бусдаас сайн сайханыг олж харахыг хичээ.

Хамгийн сайхан болон хамгийн гайхалтай зүйлс хэцээ ч гарт баригдаж, нүдэнд харагддагүй юм. Гагцхүү тэдгээрийг зүрх сэтгэлээрээ л мэдэрэх ёстой.

The best and most beautiful things cannot be seen or touched - they must be felt with the heart ~ Helen Keller

Орчуулсан
2009 оны 10 дугаар сар 1.

Тайлбар:
-------------------------------------------------------------------------------------------
* пэнни – 1 тийн зоос
* никэль – 5тийн зоос
* дайм – 10тийн зоос
* куартэр – 25тийн зоос

"Монгол сүм"

Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа буддын шашинт Монголчууддаа буддын шашины аудио, видео материалууд болон ном судар, нийтлэлүүдийг эх хэл дээрээ авах боломжийг олгох, буддын шашныг түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд ангийн анд Н.Даваасүрэн маань өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан "Монгол сүм" -ээ нээн өргөн барьсан байгаа билээ!
Ангийн анд, "Монгол сүм"-ийн Давка-даа арван цагаан буян номын тань зам өлзийтэй байхыг хүсэн ерөөе!
http://www.mongoliantemple.com/

Ангийн андаараа бахархаж байна. Чинзо

Жаал хүү

Ааш муутай, үргэлж уурлаж байдаг хүү байжээ. Эцэг нь түүнд нэг уут хадаас алхны хамт өгөөд уурлах бүрдээ нэг хадаас хашааны модонд хадаж бай гэж.
Эхний өдөр хүү 37 хадаас хашаандаа хадсан байна. Ингээд хэдэн долоо хоног өнгөрөхөд тэрээр хэрхэн уураа хянаж байхыг аажим аажимаар сурч хашааны модонд хадах хадаасны тоо ч аажмаар буурч байлаа. Өөрийн уураа хянах нь хашаанд хадаас хадахаас илүү амар болохыг тэрээр ойлгож эхэлжээ. Эцэст нь тэр өөрийн уур бухимдлаа ч хянаж сурч. Ингээд тэрээр энэ тухайгаа аавдаа хэлэхэд аав нь түүнд уурлаагүй өдөр бүхэндээ нэг хадаасыг модноос сугалаж байхыг зөвлөв.
Өдөр хоногууд өнгөрсөөр өнөөх хүү бүх хадаасуудыг сугалаж дууссан тухайгаа ааваадаа дуулгажээ. Аав нь хүүгээ дагуулан өнөөх хашааруу очоод “Хүү минь чи маш сайн байна. Гэхдээ энэ хашаанд гарсан нүхнүүдийг харж байгаа биз дээ. Энэ хашаа хэзээ ч өмнөхтэйгээ адил харагдахгүй байна.

Уурын мунхагаар хэн нэгэнд хэлсэн муу үгс чинь яг үүн шиг шарх үлдээдэг юм даа. Үгээр хүнийг шархдуулж болно. Чи хичнээн удаа уучлал гуйсан ч энэ чинь хангалтгүй. Сэтгэлийн шарх хэзээ ч анихгүй. Үг хэлээр үүсгэсэн шарх яг л энэ хашаанд гарсан нүхнүүдтэй адил хэн нэгэний сэтгэлд гүн сорви үлдээдэг юм шүү” хэмээн захьжээ.
Эх сурвалж "Монгол сүм"

10/07/2009

Цэрэн-Онолт багшийн тухай блог уншив

Цэрэнбат гэдэг хүний блог дээрээс Цэрэн-Онолт багшийн тухай мэдээлэл уншлаа.

http://tserenbat.blogspot.com/2009/10/blog-post.html

Онолт багш гялалзаж яваа юм байна аа.

9/27/2009

9/20/2009

5 жилийн ой

5 жилийн ойгоор ирээгүй хүмүүст зориуллаа.crys

Sonirxoltoi zuragnuud



zugaatai uulzalt, aylaluud



hi all

9/16/2009

Надад бас ийм зураг байна. Зааланд хамгийн олон хүн ирсэн тохиолдол байх шүү :) ГБД

Аагий юу хийгээд байна аа! Сураггүй хүн байх юм!

Надад нэг хөгжилтэй, дурсгалтай зурагнууд байна!




Дугуйн аялал 2007


Сайн байцгаана уу. Ангийн андууд минь. Та нартаа ажлын амжилт хүсэхийн ялдамд блог үүсгэсэн Умбаждаа баярласанаа илэрхийлье. Блог их таалагдсан, надад ч бас ийм нэг зураг байгааг та нартаа харуулъя.

9/15/2009

Бичлэг-Хөвсгөл

Электрон компьютер ба Моорийн хууль

Электрон компьютер ба Моорийн хууль
И.ЦЭРЭН-ОНОЛТ (2007-11-19)

Өнгөрсөн зууны шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн оргил нь электрон гэх тодотголтой энгийнээс эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэйг хүртэлх бодит болон барьж үл болох техник хэрэгслүүд бий болон хүн төрөлхтний амьдрал, хэвшилд гүн гүнзгий нэвтрэн өөрчилсөн явдал билээ.

Электрон багаж хэрэгслийн нэгэн сувд нь электрон компьютер буюу цахим тооцоологч бөгөөд маш богино хугацаанд асар хурдтай хөгжиж байна. 1945 онд Унгар гаралтай Америк эрдэмтэн Жон Вон Неуманны (John von Neumann) бүтээсэн электрон компьютерийн загвар нь Английн Математикч А.Турингийн (Alan Turing) 1935-1936 оны үед боловсруулсан тооцоолох машины математик загвар дээр суурилжээ.

Компьютер өнөөдөр хаа сайгүй тархан сансарт ч, дэлхийд ч хэрэглэгдэж, эмнэлэгт оношлогч, дэлгүүрт кассчин, онгоцонд жолооч, дуучин, хөгжимчин, зураач, зураглаач, шатарчин болж, мэдэхгүй зүйлгүй мэдээллийг хадгална, санана, тооцно, асуухад хариулна, харуулна гээд төсөөлж барамгүй ид шидийг үзүүлнэ. Электрон компьютер ба түүний сүлжээн дээр суурилсан Э-шуудан, Э-дэлгүүр, Э-засаглал, Э-сургалт, Э-спорт, ... гэх мэт энгийн хэрэглээнээс эхлээд хүний генийг ч тайлбарлан унших, засаж залруулах нарийн чимхлүүр ажлыг компьютерийн тусламжтайгаар л гүйцэтгэх тул өнөөгийн хүн төрөлхтний амьдралыг электрон компьютергүйгээр төсөөлшгүй юм.

Компьютерийн хөгжил нь хэмжээний хувьд жижгээс бичил рүү, хурдны хувьд цахимаас гялс руу, хүчин чадлын хувьд хэмжээлшгүй их болон хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ аливаад хүрч болох дээд хязгаар байдгийн адил компьютерийг ч хөгжлийн дээд хязгаар нь хүлээж байдаг төдийгүй тийм ч алс хол биш ажээ.

Компьютерийн техникийн хөгжлийн хурд нь Моорийн хуулиар хэмжигдсээр ирсэн ба хэмжээний жижигрэлт, хурдны өсөлт гэсэн хоёр л хүчин зүйлээс голлон хамаардаг. Компьютер үйлдвэрлэгч IBM компанийг үндэслэгчдийн нэг Гордон Моор (Gordon Moore) 1965 онд “Электроникс” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ компьютерийн нэгж чипэн дээрх транзисторын тоо 18-24 сар тутам хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн алдарт таамаглалаа дэвшүүлжээ.

Энэ нь Моорийн хууль гэгдэх болсон ба түүний тооцоолж байсан ёсоор сүүлийн 40 гаруй жилийн турш компьютер хэмжээний хувьд багассаар, тооцоолох хүчин чадлын хувьд нэмэгдсээр, үнийн хувьд ч хямдарсаар ирсэн байна. 1970 онд нэг чип 1000 транзистор агуулж байсан бол 2005 он гэхэд 1,000,000,000 (тэрбум) болтол нэмэгджээ, зурган дээр харна уу. Эндээс нэг транзисторын хэмжээ хэрхэн жижгэрснийг төсөөлж болно.

Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометер (1 нанометер нь 1 метрийг 1 тэрбум буюу 1,000,000,000-д хуваасантай тэнцүү) хүртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгүй болох буюу компьютерийн хөгжил зогсоно гэсэн үг юм.

Компьютерийн техникийн хөгжлийг хязгаарлагч физикийн саад нь транзистор үйлдвэрлэхэд ашиглагдаж буй материал, түүнийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж буюу атомд хүрэх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг транзистор 10-аас цөөн атомоос бүрдэх үед транзистор дайран өнгөрөх электроны урсгалыг хянах чадамжгүй болно.

Хүн төрөлхтөн компьютерийн хөгжлийг хязгаарлах физикийн хуулийг шинжлэн ухаарч буй тул хязгааргүй оюун ухаандаа тулгуурлан мухардалд орохгүй байх буюу компьютерийн техникийн хөгжлийг зогсоохгүй байх арга замыг идэвхтэй бөгөөд амжилттайгаар эрэлхийлсээр байна. Компьютерийн дараагийн үеийн ямар байх боломжтой вэ?

Үргэлжлэл бий.

Инээцгээе :)


Erdenezuu

Sukhbaatar kholog ongots

5

5 jiliin oi