6/09/2010

5 жилийн арга хэмжээнд оролцсон хүмүүс

Түүх сөхөж үзвэл 2005 онд манай ангийн 5 жилийн ойн уулзалтад 11 хүн оролцжээ. Үүнд: Ганбаа, Бодио, Умбажа, Өлзий, Лхамаа, Бүлтэг, Чинзо, Ууганаа, Бооёо, Аса, Туяа, (Бүрнээ, Х.Бооёо, Алтантуяа гурав УБ хотод болсон арга хэмжээнд оролцсон).

Хүн орхиогүй биз ??? :)

Даваа, Явуу 2 гадаадад байсан авч арга хэмжээг зохион байгуулахад хандив өргөж, утсаар ярьж баяр хүргэсэн санагдаж байна.

10 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)

Саналаа ирүүлнэ үү. (Мессенжер хаягаар)


2010 оны 6 дугаар сар 09


2010 оны 6 дугаар сарын 18 / Баасан гараг/

09:30– 09:50 Цугларалт. СБ талбай дээр.

10:00–11:00 Хүлээн авалт. / Улаанбаатар ресторан /
Чойжоо, г.м багш нарыг урих, дурсгалын зураг татуулах/

11:10 –11:30 МУБИС-ийн Компьютер, мэдээллийн технологийн сургуулиа эргэх, дурсгалын зүйл гардуулах,

11.40-14:00 Дархан хот руу хөдлөх. /Замд ..... ??? /

14.00-16:00 Дархан хотод очих. /Бүлтэг, Лхамаа 2-ыг авах,
Дарханы дүүжин гүүрэн дээр дурсгалын зураг татуулах, Дархан цай уух (хаана?) /

16:00-19.00 Эрдэнэт. Амраа эгчийнд очих,

20.00-21:00 Цааш амралт руу хөдлөх.

21.00 Амралтанд очих. Оройн хоол, Диско


2010 оны 6 дугаар сарын 19 / Бямба гараг/

09.00 Өглөөний цай.

10.00-13.00 Чөлөөт цаг. Гар бөмбөгийн тэмцээн, ...

13.00 Өдрийн хоол. Хорхог

14.00-18.00 Чөлөөт цаг. Морин байлдаан-5 жилийн ойгоор явуулж байсан.

18.00 Оройн хоол

19.00 Галын наадам


2010 оны 6 дугаар сарын 20 / Ням гараг /

09.00 Өглөөний цай

10.00-11.30 Эрдэнэт хүрэх

11:30-12.00 Эрдэнэ -> Амарбаясгалант хийд рүү явах.

12:00 – 13:00 Амарбаясгалант хийд үзэх

13:00 – 14:30 Дархан

14:30 – 15:30 Цай уух

15:30-18.00 УБ хот орох зам


Хэдэн төгрөгөөр нийлэх ээ төлөвлөгөө гаргаж байгаад тооцож үзье

д/д Ажил Хариуцах Хугацаа
1. Явах хүмүүсийн тоо гаргах, зарлах. Умбажа 2010.06.15-ны дотор
2. Амралтанд захиалга өгөх. /Хоол, хорхог/
Чинзо 2010.06.15-ны дотор
3. Нийллэгийн мөнгө цуглуулах Ганбаа 2010.06.18-ны дотор
4. Унаа захиалах Бодио 2010.06.17-ны дотор
5. Рестораны захиалга өгөх Х.Бооёо 2010.06.17-ны дотор
6. Зургийн аппарат авч явах, дурсгалын зургуудыг арга хэмжээний дараа хүмүүст тараах, блогт оруулах Ганбаа 2010.06.25-ны дотор
7. Хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах бэлтгэл хангах Б.Бооёо 2010.06.18-ны дотор
8. Хүнс, цэвэр ус, ундаа, цуглуулах Б.Бооёо, Явуу, Бодио
9. Гадаадад байгаа болон явахгүй хүмүүсээс амралтад өгч явуулах “нөхөн төлбөр” авах,  Явуу 2010.06.18-ны дотор
10. Багш нарт урилга тараах Ууганаа 2010.06.17-ны дотор


Умбажа
ДАШТ-ий үеэр эхнэр найз охидуудад бүх эрэгтэйчүүдийн зүгээс:
1. 2010 оны 06.11-07.11-ы хооронд хэвлэл мэдээллүүдийн спортын буланг анхаарна уу, ингэснээр ярианд оролцож болно. Хэрвээ дээрх зааврыг биелүүлэхгүй бол би чамайг тоохгүй шүү, битгий үглээд байгаарай.

2. ДАШТ-ий үеэр зурагт ерөөсөө л минийх, үүнийг эсэргүүцнэ гэсэн ойлголт байхгүй шүү. Удирдлага руу хальт л харвал нүдээ алдаж магадгүй шүү.

3. Тоглолт үзэж байхад зурагтын урдуур явах зайлшгүй шаардлага гарвал надад түвэг удахгүйгээр газраар мөлхөн гарч болно. Эсвэл ямарч хувцасгүйгээр нэг л удаа гарна шүү. Тэгвэл яахав хальт нэг дагуулж харж болох юм.

4. Тоглолтын үеэр чамайг хоол унданд зарахаас бусад үед би сохор, дүлий, хэлгүй гэж л мэдээрэй. Чамайг сонсох, хаалга үүд тайлах, утас авах, хүүхэд харах гэх мэтийг хийнэ гэж бодож байгаа бол гоньж шүү.

5. Хөргөгчийг байнга пиво, хоолоор цэнэглэх бол муугүй санаа шүү. Тэгээд манай найз нар ирж архидахад битгий муухай царайлаад байгаарай. Хариуд нь чи шөнийн 4 цагаас өдөр намайг шараа тайлтал зурагт үзэж болно.

6. Миний дэмждэг баг хожигдоод би уурлаж байвал битгий “тайвшир, энэ чинь зүгээр л тоглоом шд”, “битгий санаа зов, дараа нь л хожино шд” г.м. тэнэг тэнэг юм яриад байваа. Чи хэзээ ч надаас илүү хөлбөмбөгийг ойлгохгүй, сэтгэлийг тайтгаруулах гэсэн үг чинь улам л уур хүргэнэ гэхээс надад тус болохгүй шүү.

7. Чи надтай хамт сууж ганц л тоглолт үзэж болно. Хэрэв ярих шаардлагатай бол тоглолтын дундуурх завсарлагааны үеэр ярьж болно. Жич: Ганцхан л тоглолт шүү.

8. Гоолын давталтууд маш чухал, би өмнө нь үзсэн үзээгүй нь хамаагүй, ахиж үзнэ, олон удаа.

9. Найз нөхөд, хамаатан садан чинь элдэв ажил явдалтай болвол дэмий гэж хэлээрэй, учир нь

а)Би очихгүй

б)Би очихгүй буюу

в)Би очихгүй

10. Харин манай нэг найз тоглолт үзье гэж дуудвал би гялс очно.

11. Өдөр болгон гарах ДАШТ-ий тойм бол тоглолтуудаас дутахгүй чухал. Битгий чи энийг үзсэн биз дээ, өөр юм үзье гээд байгаарай. Учир нь би чамайг энэхүү жагсаалтын 2-р зүйлтэй танилцуулна.

12. Эцэст “Ёооё за ядаж 4 жилд ганц л болох юмаа“ гээд донгосоод байх хэрэггүй шүү. Наад үг чинь надад нөлөөлөхгүй яагаад гэвэл ДАШТ-ий өмнө болон дараа нь Премьер Лиг, Ла Лига, Сэрие А, Бүндеслиг, Аваргуудын Лиг, Европа Лиг байгаа.

Гэнэ ээ, ГБД

3/19/2010

Чинзо


Чинзо мэнд үү ? Сонин сайхан юу байнаа ? Нэтээс зургийг чинь олж харлаа. :)

3/12/2010

“Шилдэг цахим хуудас 2010” уралдаан

“Шилдэг цахим хуудас 2010” уралдааны журам
Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.
Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
2. 2009 оны 09 сарын 01-ны байдлаар 7-11 дүгээр ангийн сурагч байх.
3. Уралдаанд оролцох бүтээлээ бүртгүүлэх. (Зорилго, агуулга гэх мэт)
4. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт. (орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
 Цахим хуудсанд тавигдах шаардлага:
1. Батлагдсан сэдвийн дагуу цахим хуудас бүтээнэ.
1.Миний Эх орон
Түүх, ёс заншил\
Үндэсний тоглоом наадгай
Аялал жуулчлал, Монгол орны үзэсгэлэнт газрууд
Бусад
2.Боловсрол ба танин мэдэхүй
Миний сургууль
Иргэний боловсрол, гэр бүлийн боловсрол
Танин мэдэхүй
Бусад
3.Байгаль орчин
Байгаль хамгаалах
Ан амьтан болон бусад
2. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар      хийлгээгүй байх шаардлагатай.
3. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
4. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
Архи, тамхи, садар самуун болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
6. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
7. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
8. Шүүгчдийн багийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Батжаргал Сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулна.
9. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан шударгаар шүүнэ.
10. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт 1-3 дугаар байр болон нийт бүтээлүүдээс шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулна.
Хугацаа
11. Бүртгэлийг 2010 оны 01 сарын 25-аас эхлэн 02 сарын 12-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ суралцаж буй сургуулийн тодорхойлолтыг авчирч, өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ. (Орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
12. Уралдаанд оролцогчид 2010 оны 02 сарын 13-наас эхлэн 03 сарын 10-ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ. (Орон нутгийн сурагчид share.gogo.mn цахим хуудсанд байршуулж, холбоосыг цахим шуудангаар явуулна)
13. Шалгаруулалтыг 03 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 03 сарын 15-нд гардуулна.
Бусад
14. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн Б.Тамир
Өрөө: 204
Утас: 330784
Факс: 330780
Цахим шуудан: tamir@ictpa.gov.mn

3/05/2010

Мэндчилгээ

Ангийн охидууддаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !

зөвхөн С.Батхуягаас :)

5

5 jiliin oi