2012 оны 7 -р сарын 6-8-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант сум Батхаан ууланд Бодиогийн гэр бүлийн хамт хадмынд нь очиж 2 хоног сайхан амарч хөхүүрийн айраг уулаа. Хааяа ангийнхнаас завтай бол нийлээд ийшээ ухасхийхэд их боломжтой юм билээ. Хоёр зураг орууллаа. Энэ үеэр Ганбаа Аса Ууганаа Бооёо нар Хөвсгөлд Хатгалд явж байгаа сураг гарлаа. Чинзотой месенжерээр хальт чатласныг эс тооцвол өөр ангийнхнаасаа ойрд сураг сонссонгүй.
Бодио гүүн зэлэн дээр
No comments:
Post a Comment