7/20/2012

Баяр хүргэе !

7 сарын 18-нд эхнэр нь төрж охинтой болсон Бодиодоо баяр хүргэе !

7/19/2012

Туяагийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Намайг Туяа гэдэг..." гэж нэр өгмөөр юм уу. :)

Бодийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт Асагийн хэлдэгээр "Хайран морины зураг" гэж нэр өгмөөр юм уу. :)

Х.Бооёогийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Эм хүний жаргал эзгүй хээр" гэж нэр өгмөөр юм уу. :)

Ууганаагийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Намайг Ууганаа гэдэг ..." гэж нэр өгмөөр юм уу. :)

Ганбаагийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Загас наадуулсан нь" гэж нэр өгмөөр юм уу. :)

Чинзогийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Удирдагч" гэж нэр өгмөөр юм уу. :)

Бүлтэгийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Бүлтэг их дунд бага хатны хамт" гэж нэр өгмөөр юм уу. :)

Асагийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Явган аялал ба Их өлсгөлөн" гэж нэр өгмөөр юм уу. :)

Давкагийн фэйсбүүкийн зургийн сангаас

Энэ зурагт "Бурханлиг гэр бүл" гэж нэр өгмөөр юм уу. :)

Зуны амралтаараа Сэлэнгэ аймагт очлоо

Сэлэнгэ мөрнийг сэлж гаталж байгаа нь :)
Баяр наадмын үеэр Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сум, Зэлтэрийн гацааг үзлээ. Сайхан л нутаг байна.

Амралтын өдрүүдээр

2012 оны 7 -р сарын 6-8-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант сум Батхаан ууланд Бодиогийн гэр бүлийн хамт хадмынд нь очиж 2 хоног сайхан амарч хөхүүрийн айраг уулаа. Хааяа ангийнхнаас завтай бол нийлээд ийшээ ухасхийхэд их боломжтой юм билээ. Хоёр зураг орууллаа. Энэ үеэр Ганбаа Аса Ууганаа Бооёо нар Хөвсгөлд Хатгалд явж байгаа сураг гарлаа. Чинзотой месенжерээр хальт чатласныг эс тооцвол өөр ангийнхнаасаа ойрд сураг сонссонгүй. Бодио гүүн зэлэн дээр

9/15/2011

Шинэ мэдээ

Шинэ мэдээ ч гэж дээ, мэдэж байгаа нь сая юм даа. :)
Манай ангийн охидуудад хүүхэд гаргах бол хэвийн үзэгдэл бололтой. Ерөөсөө хэлэхгүй юм.
Ууганаагийн Бооёо төрсөн гэж сураг сонслоо. 3 дахь хүүхэд нь. Хүүд үзээд бараагүй бололтой. Явуу төрөөд нэлээд удаж байнаа. Ганбаагийн эхнэр бас төрсөн. Энэ мэдэгдэж байгаа хүмүүсээ нэг эргэх юмсан.
Тэгж байтал Асагийн эхнэр удахгүй төрлөө.

Умбажа

7/11/2011

Сайхан наадаарай!!!

Эртэй хүчтэй нь барилдаж
Эрдэнэт хүлэг уралддаж
Эрхий мэргэн нь харвадаг

Дэлгэр Монголынхоо наадамд
Дэнж хотойтол сайхан наадаарай

Та бүхэндээ улс тунхагдасны 90 жилийн ой. Тусгаар тогтнолын 100 жил Хүнний гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойн баярын мэнд хүргэе

Давка!

6/21/2011

Хорхог хэрхэн хийх вэ ?


Зун цаг болж хэн хүний амрах улирал ирж байгаа тул Та бүхэнд хорхог хэрхэн хийх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Орц:

* мах
* лууван
* давс
* ус
* Сонгино
* сармис
* төмс

Бэлтгэх нь:

Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ.
Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.

* "Х" сайтаас авав. Тоогүй аль сайтаас авсанаа санадаггүй ээ..

2/23/2011

Сүүлийн үеийн товч мэдээ

-Чинзо УБ-т ирээд явав.
-Бодио Өм явав.
-Явуу төрж охинтой болов.
-Гбд -ийн эхнэр 4-н сард төрнө.
-Б.Бооёо Сингад сурч байна.
-Аса архинаас гарав.
-Өлзий удахгүй Со-оос ирнэ.
-Даваа ойрд сураг алга.
-...

11/22/2010

Сургуулийн ойд хандив өгөв

Сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан манай ангийнхан хандив цуглуулж өглөө. Хандив өгсөн дараахь нэр бүхий баярлалаа. Үүнд:
1. Туяа
2. Алтантуяа
3. Ключ
4. Амра эгч
5. Бодь
6. Аса
7. Гбд
8. Би
9. Лхмаа
10. Чинзо
11. Бүрнэ
12. Уугана
13. Хбо
14. Ббо
15. Явуу
------Бүлтэг Дарханы багш нартайгаа нийлж өгсөн байх, Оргил хариу бичээгүй гэсэн...--
Бусад нь холбоо тогтоох боломжгүй байлаа. Хандивын арга хэмжээг зб хийсэн Х-дээ баярлалаа. Хандивыг Х, Алтантуяа 2 сургууль дээр очиж Чойжоо багшид гардуулж өгсөн байна.

5

5 jiliin oi