3/19/2010

Чинзо


Чинзо мэнд үү ? Сонин сайхан юу байнаа ? Нэтээс зургийг чинь олж харлаа. :)

3/12/2010

“Шилдэг цахим хуудас 2010” уралдаан

“Шилдэг цахим хуудас 2010” уралдааны журам
Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.
Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
2. 2009 оны 09 сарын 01-ны байдлаар 7-11 дүгээр ангийн сурагч байх.
3. Уралдаанд оролцох бүтээлээ бүртгүүлэх. (Зорилго, агуулга гэх мэт)
4. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт. (орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
 Цахим хуудсанд тавигдах шаардлага:
1. Батлагдсан сэдвийн дагуу цахим хуудас бүтээнэ.
1.Миний Эх орон
Түүх, ёс заншил\
Үндэсний тоглоом наадгай
Аялал жуулчлал, Монгол орны үзэсгэлэнт газрууд
Бусад
2.Боловсрол ба танин мэдэхүй
Миний сургууль
Иргэний боловсрол, гэр бүлийн боловсрол
Танин мэдэхүй
Бусад
3.Байгаль орчин
Байгаль хамгаалах
Ан амьтан болон бусад
2. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар      хийлгээгүй байх шаардлагатай.
3. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
4. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
Архи, тамхи, садар самуун болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
6. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
7. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
8. Шүүгчдийн багийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Батжаргал Сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулна.
9. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан шударгаар шүүнэ.
10. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт 1-3 дугаар байр болон нийт бүтээлүүдээс шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулна.
Хугацаа
11. Бүртгэлийг 2010 оны 01 сарын 25-аас эхлэн 02 сарын 12-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ суралцаж буй сургуулийн тодорхойлолтыг авчирч, өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ. (Орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
12. Уралдаанд оролцогчид 2010 оны 02 сарын 13-наас эхлэн 03 сарын 10-ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ. (Орон нутгийн сурагчид share.gogo.mn цахим хуудсанд байршуулж, холбоосыг цахим шуудангаар явуулна)
13. Шалгаруулалтыг 03 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 03 сарын 15-нд гардуулна.
Бусад
14. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн Б.Тамир
Өрөө: 204
Утас: 330784
Факс: 330780
Цахим шуудан: tamir@ictpa.gov.mn

3/05/2010

Мэндчилгээ

Ангийн охидууддаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !

зөвхөн С.Батхуягаас :)

5

5 jiliin oi