11/22/2010

Сургуулийн ойд хандив өгөв

Сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан манай ангийнхан хандив цуглуулж өглөө. Хандив өгсөн дараахь нэр бүхий баярлалаа. Үүнд:
1. Туяа
2. Алтантуяа
3. Ключ
4. Амра эгч
5. Бодь
6. Аса
7. Гбд
8. Би
9. Лхмаа
10. Чинзо
11. Бүрнэ
12. Уугана
13. Хбо
14. Ббо
15. Явуу
------Бүлтэг Дарханы багш нартайгаа нийлж өгсөн байх, Оргил хариу бичээгүй гэсэн...--
Бусад нь холбоо тогтоох боломжгүй байлаа. Хандивын арга хэмжээг зб хийсэн Х-дээ баярлалаа. Хандивыг Х, Алтантуяа 2 сургууль дээр очиж Чойжоо багшид гардуулж өгсөн байна.

11/01/2010

Мэндчилгээ

Асуултад хариулъя

Б.Бооёо "Ангийнханы 10 жилийн ой дууссан уу?" гэж асуусан байна. Асуултад хариулъя. "Ангийнхны 10 жилийн ой дуусаагүй байгаа" гэж.

-Саяхан Дрийм пабад Аса, Бодио, Би, Батка, Х, Ганбаа бид нар хальт уулзлаа.

-2010.10.29-нд ангийн даргын өгсөн үүргийн дагуу сургууль дээгүүр хальт орлоо. Үе үеийн төгсөгч нарын төлөөлөл ирсэн Чойжоо багш товч танилцуулга хийгээд байж байна лээ. Сургууль талаас таньдаг хүмүүс гэвэл Батнасан багш, Цогтбаатар багш нар л байна. Төгсөгч бүр 10 мянган төгрөг цуглуулж ойрын хугацаанд дансанд нь тушаах юм байна шүү. Бас 11-р сарын 19, 20 -нд сургуулийн ойн арга хэмжээ болно гэнэ.

Умбажа

8/17/2010

Ангийнханы 10 жилийн ой дууссан уу?

10 жилийн ой гэж нэг уулзалдаад дараа нь амралтанд Булган явах юм яриад байсан яасан бэ? Уулзах энэ тэрээ хүртэл тулгаж хэлээд зарим нь ажлаа зохицуулах боломж гараагүй. 5 жилийн ойтой харьцуулахааргүй долоон дор болчихлоо. 5 жилийн ойг аятайхан зохион байгуулахад Өлзий байсан тулдаа л их зохион байгуулалт сайтай болж байсан байх нь. Амралтанд явах хүн олдохгүйдээ биш хүмүүсийг хамруулж чадахгүй байгаад л учир нь байгаа байх.Ойн арга хэмжээ дууссан уу?

7/09/2010

Сайхан наадаарай

Нар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан монгол наадам айсуй. Эх дэлхийд түүхээр гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын мэнд хүргэе. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай

7/03/2010

10 жилийн ойн мэнд

Та бүхэндээ 10 жилийн ойн мэнд хүргэж бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж биднийг төгсөж байхат хит болж байсан нэгэн дуу зориулий.


Давка

6/30/2010

Амралтын тов гарлаа

Ангийхаааан !!! 10 жилийн ойн хүрээнд амралтад явахаар тохирсны дагуу 2010.07.24-25-ны өдрүүдэд Булганы Анаг амралтын газар амрахаар товлосон байна шүү.

Туяа. Х.Бооёо 2-т бүртгүүлээрэй. Зуны сайхан дэлгэр цагт сайхан амарцгааж, инээлдэж, хөгжилдөж сайхан амраад ирье.

6/29/2010

Онолт багшийн лекц

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010

Арга хэмжээ 2010.7.23-нд болох ба Онолт багш лекц унших юм байна.

Дэлгэрэнгүй:
http://summer.monamerchamber.org/schedule/

6/24/2010

Эргэн дурсахуй

Цэцэг гандсан гандуухан намраар
Цээжинд гуниг орхиод одсон
Нутгийн нууранд шувууд хоргодоод
Намрын өглөө ангир дуугардагсан
Бэрд гарсан чиний найрнаас
Битүүхэн гуниг надад үлдсэн
Бэрхийн голд найр тэгшрэхэд
Би танайхаас халамцуу мордсон
Ангир дуугарах намрын өглөө
Арын ууланд би очсон
Зуурдхан жаргалаа санан дурсахад
Зулзган шувууд нуурандаа хоргодсон
Бэрд гарсан чиний найрнаас
Битүүхэн гуниг надад үлдсэн
Бэрхийн голд найр тэгшрэхэд танайхаас халамцуу мордсон


Энэ дууг манай ангиас хэн дуулдаг байлаа. Халамцуу мордсон гэхээр Аагий, Давка 2 байсан юм болов уу :)


Умбажа

Уулзалтын зурагнаас ...





6/20/2010

Уулзалт

18-ны өдөр уулзацгаалаа. Уулзалтад Мягаа, Х.Бооёо, Лхамаа, Туяа, Явуу, Ганбаа, Бодио, Умбажа, Аса нарын 9 хүн хүрэлцэн ирлээ. Budweiser-т пиво ууж, Сүхбаатарын талбайд зургаа татуулж, Ресторанд зоог барьж, М клубт боулинг тоглож, буу халж арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Зургийг удахгүй блогтоо оруулнаа.

10 жилийн ойн мэндийг ангийнхаа нийт андуудад хүргэж байна.

Наадмын дараа амралтыг зохион байгуулахаар болж, энэ ажлыг Х.Бооёо, Лхамаа, Туяа 3 хариуцахаар болсныг уламжилж байна. Энэ ажилд бүгд сэтгэл гарган дэмжиж оролцохыг уриалж байна.


Умбажа.

6/15/2010

5-р сарын 18-ны өдрийн хөтөлбөр

10 жилийн ойн баярыг хойшлуулсан шүү. 6 хүнээс гарсан хүндэтгэх шалтгааны улмаас арга хэмжээг хойшлуулсан шүү.

Гэхдээ нэгэнт зарласан учраас тэр өдрөө уулзацгаая.

2010.06.18-ны өдрийн 14.00 цагаас Сүхбаатарын талбайд цуглана. Дурсгалын зураг авахуулна. Талбайн ойролцоох ресторанд өдрийн хоол иднэ. 14 хүн ирнэ гэж тооцоолж захиалгаа өгсөн. Үүнд:

1. Аагий, 2. Бүрнээ 3. Ганбаа 4. Аса. 5. Оргил, 6. Явуу 7. Түлхүүр 8. Бодио 9. Б.Бооёо 10. Х.Бооёо 11. Ууганаа 12. Би 13. Лхамаа-энд семинарт сууж байгаа. 14. Туяа

Алтантуяа хөдөө яваад ирж амжихгүй байх. Ирж амжвал оролцоно.

Зарыг сайн тараагаарай, хүмүүсээ.

Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгийнхээ төлөө !

6/09/2010

5 жилийн арга хэмжээнд оролцсон хүмүүс

Түүх сөхөж үзвэл 2005 онд манай ангийн 5 жилийн ойн уулзалтад 11 хүн оролцжээ. Үүнд: Ганбаа, Бодио, Умбажа, Өлзий, Лхамаа, Бүлтэг, Чинзо, Ууганаа, Бооёо, Аса, Туяа, (Бүрнээ, Х.Бооёо, Алтантуяа гурав УБ хотод болсон арга хэмжээнд оролцсон).

Хүн орхиогүй биз ??? :)

Даваа, Явуу 2 гадаадад байсан авч арга хэмжээг зохион байгуулахад хандив өргөж, утсаар ярьж баяр хүргэсэн санагдаж байна.

10 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР (Төсөл)

Саналаа ирүүлнэ үү. (Мессенжер хаягаар)


2010 оны 6 дугаар сар 09


2010 оны 6 дугаар сарын 18 / Баасан гараг/

09:30– 09:50 Цугларалт. СБ талбай дээр.

10:00–11:00 Хүлээн авалт. / Улаанбаатар ресторан /
Чойжоо, г.м багш нарыг урих, дурсгалын зураг татуулах/

11:10 –11:30 МУБИС-ийн Компьютер, мэдээллийн технологийн сургуулиа эргэх, дурсгалын зүйл гардуулах,

11.40-14:00 Дархан хот руу хөдлөх. /Замд ..... ??? /

14.00-16:00 Дархан хотод очих. /Бүлтэг, Лхамаа 2-ыг авах,
Дарханы дүүжин гүүрэн дээр дурсгалын зураг татуулах, Дархан цай уух (хаана?) /

16:00-19.00 Эрдэнэт. Амраа эгчийнд очих,

20.00-21:00 Цааш амралт руу хөдлөх.

21.00 Амралтанд очих. Оройн хоол, Диско


2010 оны 6 дугаар сарын 19 / Бямба гараг/

09.00 Өглөөний цай.

10.00-13.00 Чөлөөт цаг. Гар бөмбөгийн тэмцээн, ...

13.00 Өдрийн хоол. Хорхог

14.00-18.00 Чөлөөт цаг. Морин байлдаан-5 жилийн ойгоор явуулж байсан.

18.00 Оройн хоол

19.00 Галын наадам


2010 оны 6 дугаар сарын 20 / Ням гараг /

09.00 Өглөөний цай

10.00-11.30 Эрдэнэт хүрэх

11:30-12.00 Эрдэнэ -> Амарбаясгалант хийд рүү явах.

12:00 – 13:00 Амарбаясгалант хийд үзэх

13:00 – 14:30 Дархан

14:30 – 15:30 Цай уух

15:30-18.00 УБ хот орох зам


Хэдэн төгрөгөөр нийлэх ээ төлөвлөгөө гаргаж байгаад тооцож үзье

д/д Ажил Хариуцах Хугацаа
1. Явах хүмүүсийн тоо гаргах, зарлах. Умбажа 2010.06.15-ны дотор
2. Амралтанд захиалга өгөх. /Хоол, хорхог/
Чинзо 2010.06.15-ны дотор
3. Нийллэгийн мөнгө цуглуулах Ганбаа 2010.06.18-ны дотор
4. Унаа захиалах Бодио 2010.06.17-ны дотор
5. Рестораны захиалга өгөх Х.Бооёо 2010.06.17-ны дотор
6. Зургийн аппарат авч явах, дурсгалын зургуудыг арга хэмжээний дараа хүмүүст тараах, блогт оруулах Ганбаа 2010.06.25-ны дотор
7. Хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах бэлтгэл хангах Б.Бооёо 2010.06.18-ны дотор
8. Хүнс, цэвэр ус, ундаа, цуглуулах Б.Бооёо, Явуу, Бодио
9. Гадаадад байгаа болон явахгүй хүмүүсээс амралтад өгч явуулах “нөхөн төлбөр” авах,  Явуу 2010.06.18-ны дотор
10. Багш нарт урилга тараах Ууганаа 2010.06.17-ны дотор


Умбажа
ДАШТ-ий үеэр эхнэр найз охидуудад бүх эрэгтэйчүүдийн зүгээс:
1. 2010 оны 06.11-07.11-ы хооронд хэвлэл мэдээллүүдийн спортын буланг анхаарна уу, ингэснээр ярианд оролцож болно. Хэрвээ дээрх зааврыг биелүүлэхгүй бол би чамайг тоохгүй шүү, битгий үглээд байгаарай.

2. ДАШТ-ий үеэр зурагт ерөөсөө л минийх, үүнийг эсэргүүцнэ гэсэн ойлголт байхгүй шүү. Удирдлага руу хальт л харвал нүдээ алдаж магадгүй шүү.

3. Тоглолт үзэж байхад зурагтын урдуур явах зайлшгүй шаардлага гарвал надад түвэг удахгүйгээр газраар мөлхөн гарч болно. Эсвэл ямарч хувцасгүйгээр нэг л удаа гарна шүү. Тэгвэл яахав хальт нэг дагуулж харж болох юм.

4. Тоглолтын үеэр чамайг хоол унданд зарахаас бусад үед би сохор, дүлий, хэлгүй гэж л мэдээрэй. Чамайг сонсох, хаалга үүд тайлах, утас авах, хүүхэд харах гэх мэтийг хийнэ гэж бодож байгаа бол гоньж шүү.

5. Хөргөгчийг байнга пиво, хоолоор цэнэглэх бол муугүй санаа шүү. Тэгээд манай найз нар ирж архидахад битгий муухай царайлаад байгаарай. Хариуд нь чи шөнийн 4 цагаас өдөр намайг шараа тайлтал зурагт үзэж болно.

6. Миний дэмждэг баг хожигдоод би уурлаж байвал битгий “тайвшир, энэ чинь зүгээр л тоглоом шд”, “битгий санаа зов, дараа нь л хожино шд” г.м. тэнэг тэнэг юм яриад байваа. Чи хэзээ ч надаас илүү хөлбөмбөгийг ойлгохгүй, сэтгэлийг тайтгаруулах гэсэн үг чинь улам л уур хүргэнэ гэхээс надад тус болохгүй шүү.

7. Чи надтай хамт сууж ганц л тоглолт үзэж болно. Хэрэв ярих шаардлагатай бол тоглолтын дундуурх завсарлагааны үеэр ярьж болно. Жич: Ганцхан л тоглолт шүү.

8. Гоолын давталтууд маш чухал, би өмнө нь үзсэн үзээгүй нь хамаагүй, ахиж үзнэ, олон удаа.

9. Найз нөхөд, хамаатан садан чинь элдэв ажил явдалтай болвол дэмий гэж хэлээрэй, учир нь

а)Би очихгүй

б)Би очихгүй буюу

в)Би очихгүй

10. Харин манай нэг найз тоглолт үзье гэж дуудвал би гялс очно.

11. Өдөр болгон гарах ДАШТ-ий тойм бол тоглолтуудаас дутахгүй чухал. Битгий чи энийг үзсэн биз дээ, өөр юм үзье гээд байгаарай. Учир нь би чамайг энэхүү жагсаалтын 2-р зүйлтэй танилцуулна.

12. Эцэст “Ёооё за ядаж 4 жилд ганц л болох юмаа“ гээд донгосоод байх хэрэггүй шүү. Наад үг чинь надад нөлөөлөхгүй яагаад гэвэл ДАШТ-ий өмнө болон дараа нь Премьер Лиг, Ла Лига, Сэрие А, Бүндеслиг, Аваргуудын Лиг, Европа Лиг байгаа.

Гэнэ ээ, ГБД

3/19/2010

Чинзо


Чинзо мэнд үү ? Сонин сайхан юу байнаа ? Нэтээс зургийг чинь олж харлаа. :)

3/12/2010

“Шилдэг цахим хуудас 2010” уралдаан

“Шилдэг цахим хуудас 2010” уралдааны журам
Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.
Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
2. 2009 оны 09 сарын 01-ны байдлаар 7-11 дүгээр ангийн сурагч байх.
3. Уралдаанд оролцох бүтээлээ бүртгүүлэх. (Зорилго, агуулга гэх мэт)
4. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт. (орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
 Цахим хуудсанд тавигдах шаардлага:
1. Батлагдсан сэдвийн дагуу цахим хуудас бүтээнэ.
1.Миний Эх орон
Түүх, ёс заншил\
Үндэсний тоглоом наадгай
Аялал жуулчлал, Монгол орны үзэсгэлэнт газрууд
Бусад
2.Боловсрол ба танин мэдэхүй
Миний сургууль
Иргэний боловсрол, гэр бүлийн боловсрол
Танин мэдэхүй
Бусад
3.Байгаль орчин
Байгаль хамгаалах
Ан амьтан болон бусад
2. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар      хийлгээгүй байх шаардлагатай.
3. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
4. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
Архи, тамхи, садар самуун болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
6. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
7. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
8. Шүүгчдийн багийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Батжаргал Сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулна.
9. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан шударгаар шүүнэ.
10. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт 1-3 дугаар байр болон нийт бүтээлүүдээс шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулна.
Хугацаа
11. Бүртгэлийг 2010 оны 01 сарын 25-аас эхлэн 02 сарын 12-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ суралцаж буй сургуулийн тодорхойлолтыг авчирч, өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ. (Орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
12. Уралдаанд оролцогчид 2010 оны 02 сарын 13-наас эхлэн 03 сарын 10-ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ. (Орон нутгийн сурагчид share.gogo.mn цахим хуудсанд байршуулж, холбоосыг цахим шуудангаар явуулна)
13. Шалгаруулалтыг 03 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 03 сарын 15-нд гардуулна.
Бусад
14. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.
Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн Б.Тамир
Өрөө: 204
Утас: 330784
Факс: 330780
Цахим шуудан: tamir@ictpa.gov.mn

3/05/2010

Мэндчилгээ

Ангийн охидууддаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !

зөвхөн С.Батхуягаас :)

2/23/2010

Сар шинийн мэнд хүргэе.

Ангийн андууддаа сар шинийн дэвшүүлж ирж буй төмөр бар жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

2/12/2010

Малчдад хүнлэг сэтгэлээр туслая

Ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. МҮОНТВ-ээр "Мал өлсөхөөрөө юу хамаагүй иддэг юм байна, бүр бие биенийхээ үсийг зулгааж идэж байна, мал үнэхээр ухаантай амьтан юм өлсөөд эзнийгээ дагаад бараадаад байхийн, би юугаа өгөх вэ дээ" гээд малчин хүн уйлаад ярьж байна. үүнийг үзсэн хүний өр өвдөхгүй байхын аргагүй байлаа.

Хэдийгээр малчид гэж залхуу, өөрсдөө ямарч арчаагүй бүгд л мотоцикл таваган антен авч байхын оронд малдаа өвс бэлдэхгүй, мөн хашаа барьдаггүй (энэ нь ч үнэн л дээ) гэж ярихаа энэ удаад хойш тавиад тэдэнд хүнлэг сэтгэлээр туслах хэрэгтэй байх шиг байна.Бид чинь хүн шүү дээ, хүмүүс бие биедээ зовсон цагт тусалдагаараа гайхалтай. Тус маань багадах ч байж магадгүй гэхдээ л тусалсан гэж бодоход сайхан байх болов уу.

Ингээд туслаж болох арга зам хайгаад миний бие юутай ч 150000 гэсэн тусгай дугаарт мессеж бичиж болдогийг олж мэдлээ. Малчдад хандив өгье гээд л биччихлээ.1 удаад 500₮ унах юм шиг байна. Юутай ч боломжоороо хэд хэдэн удаа биччихлээ, Найзуудаа та нар мөн хандив өгөөрэй.

2/05/2010

10 жилийн ойн бэлэг

Сургуулиа төгссөний 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэдэг утгаараа 5 жилийн ой шиг сургуульдаа хэрэг болохоор биднийг дурсахаар зүйлсийг бэлэг болгон өгөх тухай мартаагүй байхаа гэж бодож байна.Энэ талаар саналаа ирүүлцгээгээрэй манайхаан.

2/01/2010

Багш нарын баярын мэнд!

Багшийн мэргэжлээр төгссөн, багшилж байсан, багшилж байгаа, боловсролын байгууллагад ажиллаж байгаа ангийн нийт андууддаа баярын мэнд хvргэе!
Амар-Эрдэнэ & Чинзориг нараас Эрдэнэт хот 2010-02-01

БАГШ

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та
Хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм
Багш та
Хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтонд
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүрч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэнийн хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
…Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин баривал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга
“Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
“Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх
Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар-туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад үеийн багш нарт
Яваагүй зам гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
“А” үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
“Б” үсгийг мурийлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг таниулж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх нь билээ
Хорвоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антрактид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм
Одны шинжээч, туйлыг судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм
Төгсөлт бүхний ширээн дээрээс
“Арав дахь хаврыг” дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа тэднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм
Ардын олон багш нар минь
Авъяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэг дэлгэрнэ
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
Булаг бүхнийг тэтгэнэ
Уран гэртай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд
Оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
хариу нэхдэггүй өглөгч юм та

Ардын уран зохиолч Ш.Сvрэнжав

1/27/2010

Баяр хүргэе !!!

DREAM IT төслийн хүрээнд “Мэдээллийн Технологи – Хөгжилд” эссэ бичлэгийн уралдаанд
сэтгүүлч, нийтлэлч, судлаач, багш, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн ангилалд Б.Болормаа түрүүлсэн байна.

Ангийнхаа хамт олны өмнөөс баяр хүргэе !

1/18/2010

Ууганаагийн блогоос авав

Дугуйн аялал 3
Бид 3 дахь удаагийн дугуйн аялалаа зохион байгуулж, сайхан яваад ирлээ. Төв аймгийн Манзушир амралтын газар, 50 км орчим зайтай.

Нэг машин, 5 дугуйчин бэлтгэлээ базааж аянд гарлаа. Умбажаа-н машиныг дүү нь жолоодож явсан юм. Машинд Бооёо, Соко, Лхам, Сувдаа 4-үүлээ явав.

Аялал эхлэхэд Ганбаа, Туяа, Батхуяг, Явуун бидний 5 нөхдүүд гараанаас гарсан боловч нисэхээс цааш гараад Явуун машинд сууж явахаар болов. Явууны дугуй холын аялал хийхэд арай л тохиромжгүй, жижиг дугуйтай байсанаас болсон биз.

Миний хувьд ойрд хөдөлгөөн хийгээгүй болохоор амьсгаадаж, бас өгсүүр газар цуцах шинжтэй болов, аз болоход салхи хойноос байсан болохоор нэлээн таатай байв. Машин маань ойролцоо явах ёстой байтал биднийгээ орхиод аль хэдийн Төв аймаг орсон байлаа. Бид нэг даваа даваад л машин хүлээж байгаа байх гэж горидоно, машин байхгүй. Машинд идэж уух зүйлсээ орхисон нь буруутсан байна. Хоол усгүй Төв аймаг хүртэл гүрийлгэсэнд Умбаж жаахан уур нь хүрсэн байх, Ганбаа-н өчигдөр оройны хийсэн будаатай хуурганы үлдэгдэлийг идэж жаахан хүч оров.

Төв аймаг руу орохын өмнө талын өгсүүр дээр машин маань урдаас гарч ирэв. Тэд аймгийн төвөөр нэлээн тэнэж байгаад ирсэн бололтой.

Цааш нэг их саадгүй явсан боловч Манзушир орох зам нь шороон, дээрээс нь салхи яг урдаас хүчтэй байсан нь биднийг нэлээн цуцаасан. Зарим газар дугуйгаа түрж явав.

Манзуширт машинтай нөхдүүд маань түрүүлж очоод нэг гэр хөлслөөд орцгоосон байв. Биднийг очиход 7 цаг орчим болж байсан боловуу даа. Эрчүүд нь цуйван, бүсгүйчүүд нь хуушуур, 2 хүүхдэдээ бантан захиалж идэцгээв. Хуушуур нь хайраад удсан шинжтэй, ямар ч шөлгүй аргуу, шал дэмий юм. Хоол ер нь тааруухан юм.

Авч явсан махаараа хорхог хийлгэсэн нь харин их гоё болсон. Өглөө нь сүүтэй цайнд хийгээд идэхэд ч үнэхээр сайхан байсан шүү. Шөнө 4 цаг хүртэл тал болж хөзөр тоглоцгоов, бас нэг шил архи ууцгаав.

Өглөө модоор явж, Манзуширын музейг сонирхцгоов. Оюутнууд, бусад амрагчид ер нь нэлээн их байсан. Ойрхон болохоор хүмүүс энд нэлээн их амардаг байж магадгүй юм.

Буцах замд салхи яг өөдөөс салхилж явахад нэлээн хэцүү байсан, гэхдээ өмнөх өдөр нь яваад амьсгаа задарсан байсан юм шиг байгаан, нэлээн эрчтэй явж байсан. Нисэх рүү их хурдан орж ирсэн дэ. Айдасын даваа өгсөхөд нэлээн цуцсан байж магадгүй, бусдаар их сайхан явж ирлээ. Машин маань ч гэсэн ойр ойрхон хүлээж зогсоод ус, идэх юмаар үйлчилж байв.

Соко-д энэ аялал их л сонирхолтой байгаа бололтой байсан. Охиноо бас далимд нь салхинд гаргаж байгаа нь хэрэгтэй юм даа гэж бодож явав. Сайхан аялаад ирлээ.

1/05/2010

Зарлал

Ангийн 10-н жилийн уулзалт энэ онд болох тул 10-н жилээ хэрхэн тэмдэглэх талаар уулзаж ярилцах, ажлын хэсэг гаргах талаар Ангийн андууддаа оны өмнө урьдчилж мэдэгдсэн бөлгөө. Үүний дагуу амралтад 2010.01.09-2010.01.10-ний өдрүүдэд уулзахаар болж одоогоор явах хүний тоо 14 болсон байна. УБ-аас явах цаг, газрыг жич зарлана. Бэлтгэлээ хангаж байгаарай. Унааны асуудал байгаа шүү. Олон хүн учраас микро байвал зүгээр юм уу.

5

5 jiliin oi